Сэтгэл зүйч Г.Наранбаатар: Хагалгааны дараа энэ бодол толгойноос огт салсангүй. Түүний биеийн байдал…

Аав хүний үлгэр дуурайлал хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг. Мөн залуу аавууддаа зориулан хэрхэн сайн аав болох талаар түмэнд хүргэдэг. Гэр бүл сэтгэлзүйн төв-ийн захирал гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор. Г.Наранбаатар

Олон түмэндээ Сэтгэлзүй хүнд үнэтэй сайхан зөвөлгөө чанартай хэрэгтэй мэдээллээр цахим орчноо дүүргэж байдаг эрхэм билээ. Түүнийг таньж мэдэхгүй хүн ховор бизээ. Түүний үг хүнд урам өгч нэгийг бодогдуулдаг даа.

Тэрээр өөрийн цахим хаягаараа дамжуулан ийн хэлжээ. Өнгөрсөн 7хоногт яаралтайгаар нoцтой биш ч хагалгаанд ороод өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Хагалгааны дараа энэ бодол толгойноос салсангүй:

– Хүний бодол, ирээдүй гэсэн 2 зүйлийг удирдаж чадахгүйгээс хойш зүгээр л өөрийнхөөрөө бодит би байх. Гэнэтийн зүйлсээр дэндүү баялаг ирээдүй болон хэлсэн үгнээс хэлээгүй санаа олоод харчихдаг хүний бодол 2-оос болж хэзээ хүртэл санаагаа зовоох ёстой гэж?!
i don’t give a shit what people think anymore…

– Санаа зовохоо, ямар т.энэг байснаа, бодлогошрохоо, эргэлзэхээ, а.йхаа, өөрийгөө vзэн ядaxаа, өөрийгөө хуурахаа, буруутгахаа, бусдад найдахаа, горьдлого тээхээ, хүлээхээ. Гоншигонохоо, а.йдсаасаа зугтаахаа чадах хэмжээндээ хүртэл багасгая. Т.энэг байхыг өөртөө зөвшөөрч, өөрийгөө шинэ зүйлд сорьж, шаардлагатай үед “rude” байж, дуртай зүйлдээ илүү их цаг гаргаж дурсах сайхан дурсамж ихийг бүтээх.

– Гэнэтийн санхүүгийн асуудал, бэрхшээл тохиолдох үед санхүүгийн асуудалд орохгүй байх хэмжээний хуримтлалтай байсаар байх. Хэн ч надад туслах албатай биш! Та л гэр бүлийнхээ төлөө байхгүй бол хэн ч хэзээ ч яг тань шиг таны гэр бүлийн төлөө байхгүй.

Тиймээс эрүүл саруул байж олон сайхан он жилийг хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлээрэй. Амьдралын яг энэ цаг мөчийг л алгасчих юмсан гэж бодож буй эдгээр өдрүүд ирээдүйд танд хэрэг болох сэтгэлийн тэнхээ, амьдралын туршлагыг өгөх бизээ xэмээн өөрийн нүүр номоороо дамжуулан хэлжээ.