Ааваа би ядраад байна. Ганцхан минут унтчихая тэгэх үү

Өнөө үеийн хүүхдүүд үү? гэж хөгшчүүл хүүхдэд уурлахаараа ярьж эхлээд л бас миний үед ийм байгаагүй гэж одоо үеийнхнээ харьцуулахдаа тэднийг өөрийнх нь амьдарч байсан үеэс маш их аз жаргалтай өсч өлсөнө цангана гэж санаа зоволгүй сайхан амьдарч, гоёмсог хувцас өмсөж байна гэж их ярьдаг. Тэдний дурьдаж байгаа шиг амьдралаар амьдардаг болсон хүүхдүүд БНХАУ-д их байдаг бөгөөд цорын ганц хүүхэд гэсэн бодлогоос болж эцэг эхчүүд төрсөн ганц хүүхэддээ бүхнээ зориулдаг байна. Гэхдээ бодит амьдрал дээр энэ үнэхээр үнэн үү? Энэхүү элбэг дэлбэг “материаллаг” амьдралын цаана хэний ч мэдэхгүй эцэг эхчүүдийн хүүхэддээ үзүүлдэг маш их дарамт байдаг юм биш биз?

“Ааваа, миний нойр хүрээд байна. Ганцхан минут унтчихая тэгэх үү”гэж хүү нь гуйв.

23.30 цаг болсон боловч ноён Хуанг 9 настай хүүгээ хичээлээ хийхийг шаардсан хэвээр байв.

Тэрээр хүүгийнхээ үгийг сонсоод дотроо эрхэлж байна гэж бодоод: “Чи дахиад хагас цаг л тэвччихээч дээ. Гэрийн даалгавраа хийж дуусаад унтвал чамд л амар биздээ? Ийм хар багаасаа хүний үг авахгүй, урдах ажлаа ч дуусгаж чадахгүй байж яаж том болоод амжилтанд хүрэх юм ”гэж аав нь хэлэв.

Эцгийнхээ энэ шахалтаас болж хичнээн нойрмоглож байсан ч гэсэн дуртайдаа биш айсандаа математикийн даалгавраа үргэлжлүүлэн хийсээр байв.

Ноён Хуанг хүүхэд рүүгээ хашхирч дотроо онгойлгочихоод сэтгэл нь онгойсон янзтай хичээлээ хийж байгаа хүүгээ сэргээх гэсэндээ хүйтэн сүү авчрахаар гал тогоо руу яваад тэндээ хэсэг хүнтэй утсаар ярьсны дараа иргэж ирэхэд хүү нь ширээн дээр унтчихсан байгааг олж мэдэв.

Хүүхдээ ирэх хооронд л унтаад өглөө гэж дотроо уцаарлаад оронд нь өргөх гэсэн боловч хүү хамаг бие нь цэв хүйтэн болоод хөшчихсөн хэзээ ч нойрноосоо сэрэхгүй тэр чигтээ унтчихсан байжээ.

Өнөө үеийн хүүхдүүд илүү аз жаргалтай амьдардаг гэж ер нь хэн хэлсэн бэ?

Эцэг эхчүүд тэдэнд дөнгөж биеэ дааж эхлэхэд нь л эцэс төгсгөлгүй хариуцлага үүрүүлж тэднийг бусад хүүхдүүдтэй харьцуулж чадаж л байвал бүх төрлийн дамжаанд явуулж, нэг л их өөрсдийнх нь туулсан замыг туулуулахгүй гэсэн бодлоор хүүхдийнхээ юу хүсдэг? юунд дуртай гэдгийг ч мэдэлгүй нуруунд нь ахадсан ачаа үүрүүлэх гээд байдаг болчихсон юм шиг байна. Тэдний зүгээс хоолтой ундтай л байлгаж байвал бусад зүйл огт хамаагүй мэт аашилдаг бололтой.

Эцэг эхчүүдийн зүгээс үзүүлдэг хүүхдийнхээ ирээдүйгээс айх айдас бас олон хүн амтай газар амьдардгийн хувьд нэг л өдөр хойш суувал том болоод ажилд орж чадахгүй болж үеийнхэнээсээ хоцорчихоно гэсэн тэдний нийгмийн шаардлага одоо үеийн ихэнх хүүхдэд “Удаан хугацааны нойргүйдэл, сэтгэцийн хэт их ачаалал, бие махбодийн ядаргаа” гэсэн эмнэлгийн оношийг гаргахад хүргэж байгаа бөгөөд тэд бусдад тааруулж амьдарч тэвчихгүйд хүрч, том болоод ирэхээрээ кастын систем шиг амьдралаар амьдарч тэвчихгүйдээ хэдий хөгжингүй орны иргэн ч гэсэн аз жаргалгүйдээ амиа хорлоход хүрдэг гэнэ.

Эцэг эхчүүд үнэндээ ийм мартамхай гэж үү?

Тэд өөрсдөө бага байхдаа орой бүр шөнийн 00 цаг хүртэл гэрийн даалгавраа хийж бусад цагаа онлайн хичээл, тусгай дугуйлангуудад явж үеийнхээ найзтай тоглох ямар ч цаг зав гэж байхгүйгээр өссөн билүү? Хэрэв та багадаа ийм хэмнэлээр өссөн бол та энэ сэтгэлийн дарамтаа хир удаан тэвчиж чадах байсан бэ? та ийм хэмнэлээр том болтлоо амьдарвал аз жаргалтай байж чадах уу? хүүхэд насаа бусадтай тоглож өнгөрөөлгүй, хайхрамжгүй байж бүтэлгүйтэлгүй бүх зүйл тань төгс байсан хэрэг үү? эцэг эхчүүд ийм мартамхай гэж үү?

Та үнэхээр л үр хүүхдийнхээ төлөө гэж байгаа бол үнэхээр л хүүгээ мундаг хүн болгомоор байгаа бол бүх зүйл дээр алтан дундажыг нь барьж байгаарай гэдгийг л энэ өрөвдөлтэй хүүгийн түүх харуулж байгаа юм. Хэтэрхий их шахлаа гээд газар дээрх ганц хүүгээ алдчихвал энэ тэнэглэлдээ насан туршдаа харамсаад ч барахгүй өөрийн мунхаг үйл байж гэж л бодох болно. Тийм учраас тоглох үед нь тоглуулж, өлсгөж дааруулж бас цангааж хамтдаа гэр бүлийн халуун дулаан үнэн уур амьсгалтай эрүүл саруул сэтгэлийн хөгжилттэй байлгахад л анхаарлаа хандуулж бүгдийг алтан дундаж гэсэн арга барилаар авч үзэж байгаарай гэж эцэг эхчүүдээс хүсэх байна